Saturday, September 26, 2020

Орь залуу нас

 Ж.Бадраа : Орь залуу нас


Тас хар огторгуй нойрсон тайвшираад
Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахад
Орь залуу нас саран шиг туяа цацаад
Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ ээ


Үүр цайж бялзуухай дуулан бүжиглээд
Үүлэн хөшиг ярагдан наран гарч ирэхээр
Opь залуу нас өглөө шиг баяраар бялхаад
Орчлон хорвоогийн зүрхэнд нь булиглана аа 


Цас цайж замбалзгүй цацаг сагсалзаад
Цайрдсан толь шиг цахилзан уул ус жаварлахаар
Орь залуу нас он цаг шиг нахиа дэлгээд
Орчлон хорвоогийн энгэрт нь хээ тавинаа


Зун болж эрвээхэй наадан дэрвэлзээд
Зураг хуар шиг алаглан цэцэг дэлгэрэхээр
Орь залуу нас чимэг шиг хөдөөг гоёоод
Орчлон хорвоогийн цээжинд тодорно оо

Friday, May 24, 2019

Хөдөөгийн Баясгалан

Хөдөөгийн Баясгалан

үгийг С.Дашдооров , хөгжмийг Г.Бирваа

Тайван намрын өнгө нь халиун
Тансаг олны итгэл халуун
Суугуул нутгийн уудам хөндий
Суурь сүргийн бараа дүүрэн

Жихүүн өвлийн жавар ширүүн
Жирийн олны зүтгэл шидрүүн
Саруул нутгийн буурал хөндий
Сааршгүй үйлсийн ундраа дэлгэр

Урьхан хаврын салхи нь хонгор
Улс олны амьдрал ханагар
Унаган нутгийн цэлгэр хөндий
Уянга дууны эгшиг цээлхэн

Нарлаг зуны цэцэг нь өнгөлөг
Найрсаг олны сэтгэл тунгалаг
Өлгий нутгийн минь налгар хөндийд
Өрнүүн ажлын амжилт арвин

 https://linesgolden.blogspot.com/2019/05/blog-post.html

Wednesday, September 28, 2016

Дуучин ээж минь тэмээчин





Захгүй говийн үзэсгэлэн
Загийн шугуйд дулаан
Дулаан говийн хаваржаандаа
Дуучин ээж минь суугаа даа
Саран зууртаа хоноглодог
Саруул Говийн цайдам хөө
Цайдам говийн зусландаа
Цайлган ээж минь суугаа даа
Энэрлийн дээдийг өвөрлөсөн
Элбэрэлт ээж минь тэмээчин
Уран зэрэглээ тодорсон
Униар тал минь уужим хөө
Униарт талын намаржаандаа
Уяхан ээж минь суугаа даа
Алсын алсаас цэнхэртэх
Аглаг уул минь бараатай хөө
Аглаг уулын өвөлжөөндөө
Ажилсаг ээж минь суугаа даа
Дууны уянгаа өргөсөн
Дуучин ээж минь тэмээчин
Ээж минь тэмээчин

Wednesday, July 29, 2015

Аргалд явсан ээжий


Аргалд явсан ээжий


( Ая Н.Жанцанноров,  Үг Ж.Бадраа)

 

 

 

 

Аргалд явсан ээжий минь та

Арай дэндүү удлаа шүү дээ

Аагтай цайг чинь санан санасаар

Ангаж явна даа муу хүү чинь

 

Ээж минь ээж минь энэрэлт тэнгэр минь

Эргээд ирэх тань болоогүй юу

 

Єєдєє одсоор ээжий минь та

Єнєд удаан саатлаа шүү дээ

Єдєр хоногийг тоолон тоолсоор

Єнгєрєєж явна даа муу хүү чинь

 

Ээж минь ээж минь энэрэлт тэнгэр минь

Эргээд ирэх тань болоогүй юу

 

Бурханд зорьсон ээжий минь та

Буцахаа мартаад тухлаа юу даа

Буян заяаг тандаа ерєєж

Буцаад ирэхийг танаас гуйя

 

Ээж минь ээж минь энэрэлт тэнгэр минь

Эргээд ирэх тань болоогүй юу

 

Wednesday, April 8, 2015

Монголын тал нутаг

Шүлгийг Загдын Түмэнжаргал
Аялгууг Б.Шарав

Монголын тал нутаг
Дүүжүү алсаас ирээд
Дүүрэн амьсгал авахад минь
Мөнхийн усыг амсах шиг
Цээж зүрх минь цэлмэнэ
Ямар цэнгэг юм бэ
Монголын ариун агаар
Яасан цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр
Алиман цагаан саран
Тормос тормос мишээхэд
Алтан мөнгөн одод
Тодрон тодрон жирвэлзэнэ
Ямар цэлмэг юм бэ
Монголын хөх тэнгэр
Яасан цэнгэг юм бэ
Монголын ариун агаар
Аяны шувуудын цуваа
Алжаан цуцаж гатлаад
Алаг нүдний үзүүрт
Хаяа хязгааргүй цэлийгээд
Ямар уудам юм бэ
Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ
Монгол хүний сэтгэл

Monday, April 6, 2015

ЭХИЙН ТУХАЙ ДУУ

Бэгзийн Явуулсан

 

ЭХИЙН ТУХАЙ ДУУ

Анх удаа алхаж байгаа хүүгээ эх нь
Ар өврөөс нь дэмжихийг үзээд
Ай хө
Ээжийгээ би зүйрлэнхэн санадаг даа.

Цонхон дороос хоол олоод борхон болжмор
Цохолж ангаахайдаа нисэхийг хараад
Ай хө
Ээжийгээ би зүйрлэнхэн санадаг даа.

Цөөрмийн усанд дэгдээхэйгээ сэлж сураг гэж
Цөхөртлөө харуулдагч ангирыг үзээд
Ай хө
Ээжийгээ би зүйрлэнхэн санадаг даа.
Өөрөөсөө өчнөөн өндөр хүүгээ үнсэх гэж
Өвөр өөд нь зүтгэгч эхийг хараад
Ай хө
Ээжийгээ би зүйрлэнхэн санадаг даа.

1955 он.

Saturday, March 7, 2015

Тогосын цагаан овоо





Vг. Д. Алтангэрэл
Ая. Н, Жанцанноров

Vндэс мєлхсєн хєрстийн
Дээдсийг онголсон зулай
Тогосын цагаан овоо нь
Даган даган торолзоно

Ээжий болсон уул минь
Эргээд ирнэ дээ хvv чинь

Vvлс хєлхсєн хурмастын
Дэрний чулуутай єлмий
Тогосын цагаан овоо минь
Тосон тосон єндєлзєнє

Дахилт

Тогосын цагаан овооны
Элгэнд єргєсєн зулай
Тоостод ганцхан ээжийгээ
Санан санан мэлмэрнэ